Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж, хөлдөлт үүссэний улмаас дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автжээ. Үүнээс болж шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай ажлын хэсэг 10 орчим техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь ажиллан, сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцлийг бүрдүүлэн шинээр суваг шуудуу татаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ажээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 16, объектын гал түймрийн 165, нийт 181 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 18 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
С.Сүрэн
More Stories
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
