Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгсөн байна.

Нүүрс тээвэрлэлтийн замын дарааллыг багасгахын тулд нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хаданд татан төвлөрүүлж байгаатай холбоотойгоор иргэд архидан согтуурч гэмт хэрэгт ихээр холбогдож байгаа аж. Иймд Хайрхан багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа болон согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Ш.Эрдэнэжаргал гаргажээ.
Эл захирамжийг энэ сарын 23-нд гаргасан бөгөөд одоог хүртэл хэвийн мөрдөгдөж байгаа юм байна.
П.УРНАА
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
