Даваа гарагт АНУ-ын Чикаго хотын эмнэлэгт болон эмнэлгийн ойролцоо зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас эмч, их сургуулиа төгсөөд удаагүй байсан эмийн санч болон цагдаагийн албан хаагч амь үрэгдсэн байна.
Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, нэгэн эмч эмэгтэй эмнэлгийн гадаа хуучин найз залуутайгаа маргалдаж байсан бөгөөд тун удалгүй залуу буу гаргаж ирэн гал нээж эхэлсэн аж.
Гэмт этгээд мөн хэргийн газарт амь үрэгдсэн ба тэрбээр цагдаа нартай буудалцах үеэрээ амиа алдсан эсвэл амиа егүүтгэсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Чикаго хотын захирагч Рамм Эмануэль мэдээлэхдээ, манай хотод асар эмгэнэлтэй явдал тохиолоо хэмээгээд, хохирогч нар бүгд өөрийн дуртай зүйлээ хийх үедээ харамсалтайгаар амиа алдсаныг онцлон тэмдэглэжээ.
“Энэ он гарсаар АНУ-д 13 мянга орчим хүн зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагад өртөн амь үрэгдсэн” гэж Галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэргийн мэдээллийн сангийн цахим хуудсанд мэдээлжээ. Үүний зэрэгцээ 25 мянга орчим хүн шархдаж, цагдаагийн 250 гаруй албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх үедээ гэмтэж бэртжээ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
