Тус дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 00:08 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн О /30 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Г /9 настай, эрэгтэй/ нар бага зэрэг түлэгдсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.



