Н.Алтанхуягийн Засгийн газраас “гаажтай” тараасан нэгэн томоохон зээл бол 3 их наядын санхүүжүүлэлттэй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр” буюу олон нийтэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн нэрээр алдаршсан зээл юм.
Өнөө хэр энэ зээлийг авсан “томчууд”-ын халаасны компаниудын хийсэн ажлын хүчинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн тогтворжиж, иргэд олон нийтийн амьдралд хэрэгтэй зүйл болсоныг хэн ч мэдэхгүй.
Яг энэ мэдэхгүй шиг ямар компаниуд ямар шалгуураар тэрхүү “тэнгэрийн умдаг” шиг их азанд хамрагдаж, компаниа тогтворжуулсаныг хэн ч үл мэдэх байгаа нь үнэхээр харамсалтай.Тиймээс бид Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамрагдсан компаниудын мэдээллийг цуврал болгон гаргаж байгаа. Энэ удаа Төв аймгийн Батсүмбэрт оршдог Агро Альфа ХХК-ийг гаргаж байна. Тус компанийн захирлаар Очирбатын Ганзориг гэгч ажилладаг бөгөөд Альфа констракшн, Бамбарууш цэцэрлэг, Ромео судер маркетын эзэн бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч юм байна. Харин Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж Нэг тэрбум төгрөгийн зээлээр хэрхэн яаж, ямар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулсан нь тодорхойгүй нь үнэн бөгөөд баттай бус эх сурвалж уг компанийг Ардчилсан намын нөлөө бүхий эрхэм Ломбын Эрхэмбаяртай холбоотой байх магадлалтай талаар бидэнд мэдээлэл өгсөн юм. Энэ талаар эргэн сурвалжлах болно…
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
