Энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчимд Завханы Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг “Хар” нуур руу Улиастай сумын Жинст багийн харьяат иргэн 48 настай, эрэгтэй Ж нь загас барихаар завьтай яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 12-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч, Завхан аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, ар гэрийн 12 хүн, орон нутгийн нэг иргэн, нийт 22 хүн, гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн гурван баг 11 дүгээр сарын 13-ны өдөр “Хар нуур”-ын эрэг дагуу болон нуурын голд орших “Их-Авгаш”, “Бага-Авгаш” арал орчмоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна. Харин 16:00 цагт “Их-Авгаш” арлын зүүн урд талын эргээс тухайн иргэний хэрэглэж байсан завь болон сэлүүрийг /Ө-48°20’48.35″, У-96°09’20.37”/ хөвж явахад нь олсон аж.
Өнөөдөр буюу 11 сарын 14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Гэвч одоогийн байдлаар сураггүй болсон иргэний талаарх тодорхой мэдээлэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
