Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв

Хөвсгөл аймагт түүхий эд худалдан авдаг иргэд хонины өлөнг 1500 төгрөгөөр худалдан авч байгаа бол нэхийг нь хаяж байгаа талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.

Малчдын амьжиргааны эх үүсвэр хаврын улиралд ноолуур, зуны улиралд цагаан идээ, өвлийн улиралд шир, нэхий гэх мэт түүхий эд байдаг ч энэ жил нэхий үнэгүйджээ. Харин ямааны арьс 18000, үхэр, адууны  шир том жижгээсээ хамааран 10 мянгаас дээш үнэ ханштай байгаа аж.

Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний барааны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн боловч малын түүхий эдийн үнэ өмнөх жилээс багасч зарим нь үнэгүйджээ.

+ There are no comments

Add yours