Эхний найман сарын байдлаар 6000 айл орон сууц худалдаж авсан байна. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны 250 тэрбумыг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс, 60 тэрбумыг улсын төсвөөс, үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлжээ. “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн гаргасан судалгаагаар ойрын гурван жилд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 5412 байсан байна.
Энэ онд л гэхэд 6607 орон сууц илүү байгаа аж. Харин ирэх онд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл багасч 1119 болохыг тус компанийн судалгаа илэрхийлжээ. Харин орон сууцны хэрэгцээний тухайд төрийн албан хаагчид тулгуурлан гаргажээ. Ингэхэд нийт 192 мянган гаруй төрийн албан хаагч байгаагаас 27 мянга нь өөрийн эзэмшлийн сууцтай бөгөөд 5442 төрийн албан хаагч нь бусдын өмчлөлийн сууцанд түрээсээр амьдарч байна. 5626 төрийн албан хаагч бусдын өмчлөлийн сууцанд төлбөргүйгээр амьдарч байгаа гэнэ. Орон сууц худалдаж авах хэрэгцээтэй 56 мянган төрийн албан хаагч байгаагийн 14 мянга гаруй нь ямар ч үл хөдлөх хөрөнгөгүй аж.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
