Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ЖДҮХС-аас гишүүдэд зээл олгосон нь намын эсвэл төрийн даалгавар байв уу. Шатахууны үнэ, долларын ханш өсөөд байна. Засгийн газар юу хийж байна вэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
“Шатахууны үнэ, ам.долларын ханш өсөж байгаа нь шууд биднээс хамаарахгүй. Шатахууны үнийг цаашид тогтвортой барих чиглэлээр Засгийн газар өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. УУХҮ-ийн сайд ч энэ асуудал дээр ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнийг тогтвортой байлгах цорын ганц гарц бол газрын тос боловсруулах үйлдвэртэй болох.
Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.
Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлал гуй гэсэн шаардлага тавьж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй.
Энэ өдөр их сонин өдөр. МАХН нэрээ сольж МАН болсон өдөр. Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсч байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.
Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ” гэлээ.
2 thoughts on “У.Хүрэлсүх: Болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно”
Leave a Reply Cancel reply
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...

битгий ингэж худал гоншигнож бай зүгээр шударгаар огцорч чадахгүй бна уу.ард түмэн таны сайхан амлалтанд чинь хууртагдааг бүтэн 1 жил болчлоо шүү дээ
Bolohgui baina geed mongol heleer barimt notolgootoi heleed baihad oilgohgui baigaa yum uu? Taniig shudraga baij chadaaguig, tand ard tumen itgel aldarsniig heleed baina sh dee. Eronhiilogchtei shudraga esnii tuhaid niilj ajillahgui gesen hun negeehen ch baihgui ee. Harin eronhiilogch maani l ugaasaa hulgaich nertein deer shudraga dureer hiisen nuglee bulah geed ulairaad baigaad l hamag uchir baigaag Hurelsuh medehgui bish mediin deedeer medsen hiisen nuglee ilchlegdehees aisandaa l eronhiilogchtei huch havsar ul moroo ballah saatai baigaag hen hengui l medeed ajlaa og geed nohorsogoor heleed baina sh dee. Hurelsuhiin zasgiin gazart bolj baigaa yum neg alga daa