-Гэрэлтэй хот аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Аяны хүрээнд хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчилнө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм.
Ирэх арванхоёрдугаар дугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61,070 гэрлийн 1,600 гэрлийн шонд засвар үйлчилгээ хийж асаах юм. Төв зургаан дүүргийн гэр хорооллын гудамж замд 31,643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагаас асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэнэ. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гаргаж танилцуулна.
-Одоо гудамж талбайн гэрэлтүүлэг хангалттай хэмжээнд байгаа юу?
–Есөн дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61,070 гэрэлтүүлгийн шон асалттай байна. Гэрэлтүүлэг бүрэн бус байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүй нь нөлөөлдөг байна.
Тухайлбал, наадамчдын замд НАЗХГ-ын захиалгаар баригдсан замд гэрэлтүүлгийн шонд баталгаат хугацаанд засвар хийгдээгүй. Мөн зуслангийн зам, Дамбадаржаа зэрэг алслагдсан замуудад асалтын засвар үйлчилгээний хүндрэлүүд гарч байна.
-Гэрэлтүүлгийн чанар, стандартын асуудал яригдах уу?
-Аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу хийнэ. Мөн гэрэлтүүлэггүй гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх мэдээллийг иргэдээс авч яаралтай, шуурхай арга хэмжээ авна.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
