Аравдугаар сарын 31-ний өдөр Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ын Захирлуудын зөвлөл хуралдаж, гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тав дахь шатны үнэлгээг хэлэлцэж баталжээ. Энэ талаар ОУВС албан ёсны цахим хуудастаа мэдээлсэн байна.
Тус сангаас Монгол Улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгохоор болжээ. Мөн ОУВС-аас гадна донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг үргэлжлүүлэн авах уян хатан нөхцөлтэй боломжийг олгосон байна.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс 157.24 сая зээлжих тусгай эрх буюу 217.33 сая ам.долларын санхүүжилтийг аваад буй юм. ОУВС-ын зөвлөл “Монгол Улс үүргээ сайн биелүүлж, уналтад ороод буй эдийн засгаа сэргээхээр бүхий л боломжоо ашиглан, сахилга баттай ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг сайжирч байна. Бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх, гадаад орчинд дэмжлэг үзүүлэх зэрэг хосолсон арга хэмжээ нь эрх баригчдын хувьд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тоон зорилтуудад гүйцэтгэлийг биелүүлэхэд тусалсан. Хэдийгээр зарим саатал гарсан боловч бүтцийн өөрчлөлтийн тусаар шинэчлэл болон дэвшил гараад байна.
ОУВС, Монгол Улстай өнгөрсөн 2015 оны тавдугаар сарын 24-ний өдөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан билээ. Энэхүү хэлэлцээр батлагдах үед 434 сая ам.доллартай тэмцэх хэмжээний мөнгийг төсөвт баталсан юм.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр тогтворжиж, төсвийн алдагдал болон өрийг бууруулах, гадаад валютын нөөцөө дахин босгох, тогтвортой, хүртээмжтэй, өсөлтийг дэмжих зорилготой билээ.
More Stories
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
