УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу тодорхой хариу арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол АН-ын бүлэг өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдөр арваннэгдүгээр сарын 1-ны өдөр. УИХ-ын даргын зүгээс хуралдааны дэгийг баримталж хуралдаанд оролцох нь зүйтэй гэдэг бичгийг АН-ын бүлэгт ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу ирүүлсэнгүй. Асуудал улам даамжрах шатандаа орж байна. Бид энэ асуудлаар байр, сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бид дахин шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийг зохион байгуулалттай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг бид дахин шаардаж байна. Хоёрдугаарт, сонгогчдын итгэлийг алдаж, шударга ёс, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж өөрийн компанид зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Гуравдугаарт, энэ бүхнээс алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол улсын 2019 оны төсөв нь Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшил болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.4 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрч байна. Тиймээс энэхүү зөрчлийг арилгах хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 1.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Зөрчлийг арилгасны дараа хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.
Өнөөдрийн хуралдаанд тус бүлэг лоозонтой оролцсон юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...