Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн энгийн гадаад паспортыг 10 жилээр олгодог болно. Шинээр олгох гадаад паспорт нь чиптэй цахим ухаалаг пасспорт байхаараа давуу талтай юм. Иргэд 48,64 хуудастай паспортаас сонголт хийн захиалах боломжтой гэнэ.
1999 онд батлагдсан өмнөх хуулиар гадаад паспортыг нэг болон таван жилийн хугацаатай олгож байсан юм.
Харин ирэх сарын 1-нээс эхлэн гадаад паспортыг 16-аас дээш насны иргэнд 10 жилээр, 16-аас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгохоор болжээ. Ингэхдээ хуучин гадаад паспорт захиалахад мөрдөгдөж байсан төлбөр хураамжийн үнэ өөрчлөгдөхгүй.
Тодруулбал, гадаад паспортыг 10 жилийн хугацаагаар захиалахад 32,800 төгрөгийн төлбөртэй /ажлын 10 хоногт гарна/
Яаралтай бол 10 мянган төгрөгийн нэмэгдэл авч ажлын гурван өдөрт багтаан гаргаж өгөх юм.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД
- Иргэний цахим үнэмлэх
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Төлбөр төлсөн баримт
- Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадалгаа
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД
- Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
- Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- 5-аас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил.
Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө захиалсан хугацаа нь дуусаагүй гадаад паспортууд хүчинтэй байх бөгөөд хүсвэл шинээр захиалж болно гэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцоллоо.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...