Дэлхийн хуримтлалын өдрийг маргааш тэмдэглэн

Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хаалтын үйл ажиллагааг маргааш Монголын Хүүхдийн Ордонд, 11 дүгээр сарын 2-ны өдөр Дархан хотын Залуучууд театрт тэмдэглэхээр болжээ.

Уг арга хэмжээг ХБНГУ-ын Шпаркассэгийн Банкны Сангаас Монголбанк, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан урлагийн тоглолт үзүүлж, эцэг эхчүүдэд санхүүгийн боловсрол олгох гарын авлага өгөх тул гэр бүлээрээ оролцож болох аж

+ There are no comments

Add yours