2018 оны есдүгээр сарын 14-ний өдөр Засгийн газрын 289 дүгээр тогтоол гарч Ерөнхий сайдын толгойлж байсан уг зөвлөлийг ХНХ-ын сайд удирдахаар болсныг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэвлэлийн хурлын эхэнд хэлэв.
Монголын Хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Хөгжлийн бэрхшээл бол зөвхөн ХНХ-ын яаманд харьяалагдах асуудал биш. Энэ бол зөвхөн нийгмийн хамгааллын биш, салбар дундын асуудал. Гэтэл үүнийг хамгийн сайн ойлгох ёстой Ерөнхий сайд маань тогтоол гаргаад, зөвлөлийг тэргүүлэхээс татгалзаж байгааг бидний хүлээн зөвшөөрч чадахгүй байна.
Тиймээс Ерөнхий сайд та гаргасан шийдвэрээ эргэн харж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний дуу хоолойг сонсооч ээ. Ерөнхий сайд та яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах, уулзахаас цааргалж, татгалзаад байгаа юм бэ.
Арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс та тэр өдрөөс өмнө гаргасан шийдвэрээ буцааж, бидэнд тулгамдаад байгаа асуудлуудаас ганц нэгийг нь ч болов шийдвэрлэх боломжийг бий болгоорой” гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын Сайдаар удирдуулах шийдвэрийг эсэргүүцэж буй байгууллагууд хамтран мэдэгдэл гаргажээ.
Ерөнхий сайдад хандан гаргасан мэдэгдэлд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайд толгойлж, яамд болон орон нутаг, дүүргүүдэд салбар зөвлөлүүд байгуулагдаж эхэлж байгаа энэ үед орон тооны бус зөвлөлийг ХНХ-ын яаманд шилжүүлсэн нь салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа жигдрэх, хэвийн явагдах нөхцөлийг таслан зогсоолоо.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь зөвхөн ХНХ-ын яаманд харьяалагдах асуудал мэтийн ойлголтыг иргэд болон шинээр байгуулагдаж байсан салбар зөвлөлүүдийн гишүүдэд өгч байна.
Ерөнхийлөгч эвсэл Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг эрхлэх зөвлөл байгуулж, ажиллуулах жишиг олон улсад хэдийн тогтсон бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангахад чухал нөлөөтэй байдгийг мөн онцолжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд Ерөнхий сайдын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулна. Ерөнхий сайд толгойлно гэх хуулийн заалт зөрчигдөж байгаа гэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлд бүх яамдын дэд сайд эсвэл ТНБД болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах ТББ-уудын төлөөлөл багтдаг бөгөөд жилд хоёр удаа хуралддаг. Жилд хоёрхон удаа хуралддаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх яамтай холбоотой асуудлаа ярилцах, шийдвэрлэх гарц хайх сайхан боломж олгодог гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хэлж байв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
