2018 оны ЖДҮ юунд зарцуулагдахаар төсөвлөгдөж байв гэсэн асуултын хариултыг маш амархан олов. Энэ бол нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор Улсын Их Хурлаас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгчээ. Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсныг гэрчилж байна хэмээн зарим эх сурвалж өгүүлэх.
Гэтэл энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар 1034 аж ахуй нэгжээс хамрагдах хүсэлт гаргаж, төсөл бичиж хүргүүлсэн ч 134 аж ахуйн нэгжид ирүүлсэн төслийн дагуу зээл олгосон байна. Үүний 122 аж ахуй нэгж нь Улсын их хурал болон Засгийн газрын гишүүд, тодорхой албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байв. Харин энгийн иргэний эзэмшил бүхий аж ахуй нэгжийн хувьд энэ зээлд хамрагдахыг хүсч байсан ч “төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй” гэдэг шалтгаанаар зээлээс гадуур үлджээ. Өөрөөр хэлбэл, “хэн хүссэнийх нь ч авдаг зээл биш, шалгуур өндөртэй” гэж нэгэнтээ салбарын сайдын хэлсэн үгийн ард ийм л шалгуур явдаг байсан гэсэн үг. Нөгөө талаар ЖДҮ-ийн зээл хэнийг, хэний үйлдвэрлэлийг дэмждэгийг, мөн улс төрч нэр зүүсэн монголчууд яагаад УИХ, Засгийн газрын гишүүн болохоор нэр хүнд, амь нас, ар гэрээ мартан зүтгэдэгийн жижигхэн хэсэг нь ийм их “өрөм хамах” гэж улайрах шат нь байдгийг харуулж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн болох гэж дөрвөн жилд нэг удаа намд 150 сая, сурталчилгаанд 100 сая гэх мэтээр доод тал нь 500 саяыг хаяж орж ирдэг УИХ гэх энэ өндөр сэнтийгээс жилдээ л бага ярьбал 950 сая их ярьвал хэдэн тэрбумаар нь зоолтлоо хүртдэг учир тэд ийнхүү нэр нүүргүй дайрч Төрийн ордон гэх саарал байшин руу дайрдаг байх нь.
Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэх энэхүү эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын томоохон компаниудын санхүүжилтийн эх үүсвэр сүүтэй үнээ болсон энэ газар жирийн иргэнд ямар ч хүртээлгүй “уурхай” болсныг мэдсэн иргэд маш ихээр бухимдаж байгаа ч албан тушаалтнуудын өмнө асаалттай танк шиг байдаг Төр хэмээх ханан хаданд тулаад сөхрөх нь дамжиггүй. Учир нь тэрбумаар нь “залгисан” хадны мангаа шиг монголын улс төрчдийн 50-иас дээш хувь нь энэхүү зээлийн хишгийг хүртэж, аалзны торонд орооцолдсон байгаагаас гадна нэр бүхий дөрөвхөн гишүүний хамрагдсан зээл алдарт 60 тэрбумын 4.5 тэрбумыг бүрдүүлж байгаа шүү дээ… Үнэн гэж байхгүй Монгол Улсад иргэнээ “иддэг” төр улс л төвхнөж байгаа нь даанч харамсалтай…
Сэтгүүлч С.Баяр
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
