Фэйсбүүк компани сүүлийн 3 сарын хугацаанд хүүхэдтэй холбоотой 8.7 сая зураг устгасан гэдгээ мэдэгдэв. Эдгээр зургууд нь секс агуулгатай буюу нүцгэн биеийн зургууд байсан аж. Фэйсбүүк сүлжээ нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдийн оруулсан зургууд, нийтлэлийг хянаж байдаг. Нүцгэн бие, хүүхэд гэсэн анхааруулга бүхий зургууд болон сексийн утгатай постуудыг Фэйсбүүкээс шууд устгадаг болсон билээ. Фэйсбүүк компанийн Аюулгүй байдал хариуцсан захирал Антигоне Дэвис “Зүй бус зураг, постуудыг илрүүлэхэд бидэнд технологийн дэвшил ихээхэн тусладаг” гэдгийг Ройтерсийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компанийхан Инстаграм сүлжээний ашигладагтай ижил технологийг хяналтандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Хууль тогтоогчдийн шахалтын улмаас Фэйсбүүк компани өөрийн сүлжээнд нийтлэгдэж буй зүй бус агуулгатай зураг, нийтлэлүүдийг дор бүр нь таньж устгах ажиллагаагаа хурдасгах болно гэж амлаад буй. Хэдийгээр тэдний одоо ашиглаж байгаа хяналтын программ нь өдөр бүр хэдэн тэрбум зураг, постыг устгаж байгаа ч хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа юм.
More Stories
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
