УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.
Үндэсний аудитын газраас Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн хэрхэн гарсныг шалгаж нийт 72 зөрчлийг илрүүлжээ. Шалгалт 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийсэн бөгөөд нийт 72 зөрчил илрүүлжээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв болон “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зарим нам даралтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбосноор утааны хорт ялгаралтыг бууруулах талаар дорвитой ажил хийгээгүй байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн утааны ялгаралтыг бууруулах чиглэлээр төсвөөс 9.8 тэрбум төгрөгийг санхүүжүүлж, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч заримыг нь бүрэн хэрэгжүүлээгүй, санхүүжилтийг гүйцэтгэлийн хувиар тооцож олгоогүй, хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллаагүй байна хэмээн ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл танилцууллаа.
Тэрбээр, “Зөрчлийн дийлэх нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хяналт тавих байгууллагуудыг нэгдмэл удирдлагаар хангаагүй, үр дүнг нэгтгэж дүгнээгүй, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй зэрэг асуудал эзэлсэн. Мөн “Цэвэр агаар” санг татан буулгасантай холбоотой зарим тушаал, эрх зүйн шийдвэр болон архивын баримт материал бүрэн бус, сангаас зарцуулсан хөрөнгө, төсөл арга хэмжээний үр дүнд хяналт хийсэн тухай баримт материал олдоогүй. Тиймээс уг сангийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэхэд бэрхшээлтэй байсан. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцохоор Ерөнхий сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж, албан шаардлага өгсөн” гэлээ.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...