Стандарт банкны хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд болон ТУЗ-ийн гишүүдийг Европын холбооны улсууд руу нэвтэрвэл баривчлах шийдвэрийг Английн арбитрын шүүхээс гаргаад удаж байна. Тус үйлдвэрийн 51 болон 49 хувийн талын төлөөлөл болон ТУЗ-ийн гишүүд нийлсэн 50 орчим хүнд энэхүү шийдвэр үйлчлэх ажээ.
Уг шийдвэрээс болж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Англи болон Европын орнууд руу зорчиж чадахгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Гэвч зээлээ төлж чадахгүйд хүрснээр хүү нь нэмэгдэж, 140 сая ам.доллар болон Засгийн газраас нэхэгдэж буй.
Өнгөрсөн жил өрийн нэхэмжлэх Арбитрын шүүхийн шийдвэрийн хамт манай Засгийн газарт ирсэн гэдэг. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэх мэдээлэл ч мөн гарч эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-аас “Стандарт” банкнаас зээл авсан асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, энэ асуудлаар өмнө нь сонсож, дуулаагүй нууц гэх материалуудыг ил болгож байсан юм.
Дээрх банк Засгийн газраас Ш.Батхүүгийн тавьсан өрийг нэхэмжлэх болсон шалтгаан нь хэрэв банкинд тавьсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл миний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө” хэмээн гэрээ байгуулсантай холбоотой гэдэг. Батлан даагчаар “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг. Тийм ч учраас Ч.Ганзоригийг уг хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулан хориод буй юм.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас “Стандарт” банкинд төлөх ёстой өрийн асуудлаар тус банкныхантай удаа дараа уулзалт хийжээ. Манай талаас хүү, алдангиа багасгаж өгөхийг хүссэн ч “Стандарт” банкныхан боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. Энэ хугацаанд хүү өссөөр буй юм.
“Стандарт” банкны нэхэмжлэлийн дагуу болсон Арбитрын шүүх хурлын шийдвэр манай улсад ирээгүй гэх тайлбарыг өдий хүртэл хийж ирсэн ч аль долдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн гэх мэдээлэл байна. Шүүхийн дүгнэлт, нэхэмжлэлийн хамтаар ирснээс хойш манай Засгийн газраас “Стандарт” банктай хэд хэдэн удаа хэлэлцээ хийх гэж оролдсон ч амжилт олоогүй байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
