Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооноос уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 100 хувь дэмжив.
Уг хуулийн төслийг өмнө нь өргөн барьж хэлэлцүүлсэн боловч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй учир хуулийн төслийн төсөл санаачлагчид нь буцаасан байна.
Гэсэн ч энэ сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлснээр байнгын хороогоор хэлэлцэж буй нь энэ юм.
Мөн уг хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн М.Оюунчимэг нарын гишүүд ижил нэртэй хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байгаа билээ.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газартай гэрээ байгуулсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экстопортын гадаадын валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан.
Хууль батлагдсан тохиолдол Монголбанк өөр дээрээ байршуулсан тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экпортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй талаар хууль санаачлагдын судалгааны ажлуудад дүгнэгдсэн байна.
Энэ хуулийн төслийг өмнө нь өргөн барьсан ч хэлэлцэхгүй гэдэг шалтгаанаар буцсан. Одоо дахин өргөн барьж байна. Энэ хооронд М.Оюунчимэг нарын гишүүд өөрчлөлт оруулах гэж байгаа хуулийн шинэчилсэн найруулга өргөн барьсан байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа М.Оюунчимэг гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэхгүй бол өөрчлөлт оруулах гэж байгаа хууль маань алга болчихоод байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
