Нийслэлийн газрын албанаас нийт 27 байршилд дуудлага худалдаа зарласан. Үүнээс дөрвөн байршилд 8 санал иржээ. Өнөөдрийн дуудлага худалдаагаар нийт 4.37 га газрыг 573,867,331 сая төгрөгөөр зарсан байна.
Дуудлага худалдаагаар:
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины орон сууцны хотхон барих зориулалттай 2.23 га газрыг анхны үнэ 248,064,901 сая төгрөгийг 10 саяар өсгөж 258,064,901 сая төгрөгөөр хувь хүн
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалттай 1.14 га газрыг мөн 10 сая төгрөгөөр өсгөж, /анхны үнэ 137,573,728 сая төгрөг/ 147,573,728 сая төгрөгөөр хувь хүн
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу үйлчилгээний зориулалттай 1 га газрыг 10 сая төгрөгөөр өсгөж, 168,228,702 сая төгрөгөөр хувь хүн тус тус худалдаж авжээ.
Харин нэг байршилд зарагдах газрын дуудлага худалдаа цуцлагдсан байна. Энэ нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалттай 4 га газар байв. Оролцогч саналаа ирүүлсэн боловч үнээ өсгөөгүй учир цуцлагджээ.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...