Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос цөөн асуултад хариулт авлаа.
–Оюутолгойн гэрээний асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч эрхэм цагдан хоригдож, шалгагдаж байсан. Энэ хэргийн явц ямар байгаа бол?
-С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдуулан үүсгэж, шалгаж байгаа хэрэг өөрөө олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр нэлээн олон шинжилгээ хийгдэж байгаа учир зөвхөн АТГ-аас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан ажиллаж, шалгаж, танилцах материал маш их бий. Шинжилгээний дүгнэлт гарсны дараа уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр эдгээр хүмүүсийг гэм буруутай эсэх тогтооно.
-Шинжээчдийн дүгнэлт бүрэн гарч дуусаагүй гэсэн үг үү?
-Одоогоор шинжээч нарын дүгнэлт гараагүй байна.
–Хуульч Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Ц.Нямдоржид холбогдуулан гомдол гаргасан хэрэг ямар шатанд яваа бол?
– Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн нэр бүхий 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж шалгах ажиллагааг явуулж, дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
–ОБЕГ-ын даргад холбогдох хэрэг ямар шатанд яваа бол?
-ОБЕГ-ын дарга Т.Бадралыг төсвийн хөрөнгөөр 21 ширхэг тээврийн хэрэгслийг 2.1 тэрбум төгрөгөөр худалдан авахад нөлөөлсөн гэдэг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
-Цагдаагийн нэр бүхий дарга нарыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Энэ хэргийн явц ямар шатанд яваа бол?
-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.
-60 тэрбумын хэрэг гэж нийгэмд шуугиан тарьсан, хүлээлт үүсгэсэн хэргийн талаар асуух ёстой?
-Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан. Харин уг хэргийг прокуророос хаасан байгаа. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа зүйлүүд ч бас бий…
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
