БНСУ-ын Хөдөлмөрийн яам энэ оны 10-р сард 16 орны нийт 6555 гадаад иргэдийг ажиллах хүчээр авахаар болжээ. Тус улсын Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн холбооноос үйлдвэрийн эздээс тухайн үйлдвэрт шаардлагатай байгаа ажлын байрны захиалгыг авч эхэлсэн байна. БНСУ 2018 онд гадаадаас авах ажиллах хүчний тоог 32250 гэж төлөвлөсөн боловч өнгөрсөн хугацаанд нийт 20727 ажилтан хүлээн авч, ирэх 10-р сард 6555, 11-р сард 6500 ажиллах хүчийг гадаад улсуудаас тус тус хүлээн авахаар болжээ. Дашрамд дурдахад БНСУ-ын Хууль Зүйн Яамны гаргасан сүүлийн судалгаагаар манай улсын 46700 иргэн БНСУ-д сурч, хөдөлмөрлөж, амьдарч байна.
+ There are no comments
Add yours