Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хууль бусаар алт олборлож байжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хэсэг иргэн хууль бусаар алт олборлож байжээ. Тус мэдээллийн мөрөөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хүдэр гол дагуух газруудад шалгалт хийж, хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байна.

Тодруулбал, иргэн Н “Хүдэр гол” дотор “Huyndai IC-33600”, “Huyndai IC-73000” маркийн экскаватор болон тоног төхөөрөмж ашиглан хууль бусаар алт олборлож байсныг таслан зогсоож, техник хэрэгслийг нь хураажээ. Мөн Улаанбаатар хотын харьяат иргэн А, Н, У нар Хүдэр болон Цагаан Зүрийн голд “Doosan” маркийн экскаватор ажиллуулан, олборлолт явуулж байсан аж. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хэлж буйгаар иргэд жижиг оврын экскаватор ашиглан алт хууль бусаар олборлох нь ихэссэн бөгөөд өнгөрсөн сард гэхэд ийм зөрчил зургааг илрүүлжээ.

+ There are no comments

Add yours