Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудын одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийн талаар иргэд, оршин суугчдын саналыг сонсох, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр нийслэлээс баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулах, иргэдийн саналыг үндэслэн цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлэх зорилгоор энэхүү “Эрүүл, аюулгүй, амар тайван орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.
Өчигдрийн ээлжит хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Баянзүрх дүүргийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарт 20 мянга гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа, одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарьтай холбоотойгоор иргэдээс ирүүлдэг санал, гомдлыг шийдвэрлэх гарц хайх зорилгоор иргэдийн санаа бодлыг сонсохоор болсон байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт орсноор 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга, харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох”-оор заасан. Дээрх хуулийн хүрээнд бизнес эрхлэгчдийг дэмжих, аялал жуулчлалын улиралд жуулчдыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 09-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон юм. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын ажиллах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон нь иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас байнга мэдээлэх болсон байна. Иймд одоо мөрдөгдөж байгаа цагийн хуваарийг өөрчлөх талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн болон оршин суугч, үйлчлүүлэгч, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан иргэдээс санал авч байгаа юм байна.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
