2018 оны зургаадугаар сарын 24-ний Ням гарагт болсон Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө.
Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн байна.
Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх үүрэгтэй билээ.
Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр, сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна.
Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулахаар заасны дагуу эдгээр хэсэгт энэ Бямба гарагт буюу 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
