Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 6-ны хооронд Швейцарь улсын Тун хотод боллоо. 50 дахь удаагийн тус тэмцээнд 48 орны мэргэн буучид цэц мэргэнээ сорьсон юм.
Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргын алтан медаль хүртсэн. Гэвч түүний медалийг зохион байгуулагчид нь хураажээ. Учир нь, түүнийг хүзүүндээ лент нааж байгаад тэмцээнд оролцсон нь дүрэм зөрчсөн гэж үзсэн байна. Лентний шалгалтыг тэмцээн дууссаны дараа хийдэг бөгөөд энэхүү дүрмийг 10 жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тиймээс зохион байгуулагчид дүрмээ барьсан хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Армийн ДАШТ-д тамирчид, Батлан хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Швейцарьт болсон армийн ДАШТ-д манай эмэгтэй баг спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар багтсан юм.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
