С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал хойшлогдлоо

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хориод бараг хоёр сар болж байна. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Экс Ерөнхий сайд нарын эрүүл мэнд хүндэрсний улмаас Нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр Нэгдсэн II эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд түүний биеийн байлдлын талаар мэдээлэл хийгээгүй. Ерөнхий сайд асан С.Баярын тухайд Нэгдсэн II эмнэлэгт шаардлагатай эмчилгээг хийж байгаа ч хэзээ эмнэлгээс гарах нь тодорхойгүй хэмээн тус эмнэлгийн дарга мэдээлсэн. 

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох эсэхийг шийдэх байсан. Учир нь Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн аж.

Харин өнөөдөр болох байсан шүүх хурал шүүгч хэргийн материалтай нь танилцах шалтгаанаар хойшлогдсон байна. Маргааш шүүх хурлын цагийг зарлана гэв.

+ There are no comments

Add yours