Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа.
Газар тариалангийн гол бүс нутаг болох дээрх аймгуудад тариалалтын явц ямар байгаа болон салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь судалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дархан-Уул аймгийн хувьд энэ онд аймгийн хэмжээгээр 15334 га-д үр тариа, 896 га-д төмс,1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал, нийтдээ 22277 га-д тариалалт хийж, 14720.7 тонн буудай, 8601 тонн төмс, 14000 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. Тариалалтын ажил 5 дугаар сарын 02-нд эхэлж өнөөдрийн байдлаар тариалалт 32.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

ХХААХҮ-ийн сайд Батзоригийн мэдээлснээр, “Аймгийн хэмжээнд хаврын тариалалтад нийтдээ 1.1 мянган тонн буудайн үр 161.1 тонн шатахуун, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай төлбөртэйгээр олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 188.9 сая.төгрөгний үнэ бүхий 331.5 тонн буудайн үр, 22 аж ахуйн нэгж иргэнд 202.9 сая.төгрөгний 112.4 тонн шатахууныг ТЭДС-ийн хөтөл салбартай гэрээ байгуулан олгосон.
Хяналт шинжилгээнд хамрагдсан 3269.1 тонн улаан буудайн үрнээс 2109.5 тонн буюу 64.5 хувь, хүнсний ногооны үрний 956.5 кг үрнээс 431.5 кг буюу 45.1 хувь, 205 тонн төмсний үрийн 100 хувь нь тарих үрийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалтын ажлыг явуулж байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн хувьд энэ онд нийт 185,9 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 140,9 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,2 мянган га, төмс, 2874 га, хүнсний ногоо 2329 га-д тариалалт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар улаанбуудай 34,1 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,1 мянган га, хүнсний ногоо 584 га, төмс 568 га-д тус тус тариалалт хийж, тариалалтын явц 24,2 хувьтай байна.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
