Ах намын фракцийн дотоод тулаан эрчээ авч албан тушаалд хүлэгдсэн бэтэг хагарахдаа тулжээ. Монгол Ардын намын хяналтын Ерөнхий хороонд Баянгол дүүргийн намын хорооны дэд дарга Б.Сэмжидмаа, Баянзүрх дүүргийн Э.Бат-Амгалан, Сонгинохайрхан дүүргийн Д.Сумьяабазар, Налайх дүүргийн С.Амарсайхан зэрэг намын нөхдөөс нь өнгөрсөн хугацаанд Нийслэлийн монгол Ардын намын хороо нь дүрмийн бус намын даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж, намын ажил зохих төвшинд явагдахгүй, анхан болон дунд шатны намын байгууллагуудыг удирдлагаар хангаж чадахгүй байна… Намын бодлого шийдвэрээ тодорхой болгохгүй, чиглэлгүй… ажлаа сайжруулахгүй… мөн намын үндсэн дүрэмд заасныг үндэслэн… намын бага хурлын төлөөлөгчдийг… намын анхан шатны байгууллагаас сонгох… гэснээ тайлбарлахыг хүссэн байна.
Дашрамд хэлэхэд, нийслэлийн МАН-ын хурлыг ирэх сарын 7-нд хийхээр тэргүүлэгчид нь шийдвэрлээд буй. Энэ хурлын 305 төлөөлөгчийн 69-ийг нь квотоор оруулна гэж нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэж байгаа С.Батболд нар шийдвэрлэжээ. Гэтэл энэ шийдвэр нь намынхаа зарим албан тушаалтны эсэргүүцэлтэй тулгарсанаас олон жилийн турш нам гэсэн малгайнд бугласан бэтэг хагарахад хүрсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байлаа.

Дүүргүүдийн намын анхан шатны байгууллагаас болон Улаанбаатар дахь 1000 гаруй үүрийн гишүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж албан бичиг МАН-ын Хяналтын зөвлөл, нийслэлийн МАН-ын хороонд ирүүлсэн байна. Уг нь тус намын Үндсэн дүрмийн 11.2-т “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгосон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэж тодорхой заасан бөгөөд квотоор хүн оруулах тухай тусгаагүй аж. МАН-ын Хяналтын хороонд дүүргүүдийн намын хорооноос хүргүүлсэн албан бичигт “МАН-ын 28 дугаар их хурлаас 2018 оны I улиралд багтаан нийслэлийн намын хороодын ээлжит бага хурлыг хуралдуулан бодлого шийдвэрээ тодорхойлохыг үүрэг болгож.
Мөн 2016 оны сонгуулиас хойш намын нэр хүнд иргэдийн дунд таатай бус байгаа талаар гишүүд, дэмжигчид ихээр шүүмжилж, ажлаа сайжруулахыг анхан шатны байгууллагуудад сануулсаар байна. Нийслэлийн МАН-ын хороо нь дүрмийн бус даргатай найман сар гаруй болж байгаа бөгөөд намын ажил зохих журмын дагуу явагдахгүй, анхан болон дунд шатны байгууллагуудыг удирдлагаар хангаж чадахгүй байна. Энэ сарын 7-нд нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, 34 дүгээр бага хурлын товыг тогтоож, төлөөлөгчийн тоо сонгох журмыг батлахдаа МАН-ын Үндсэн дүрмийн 11.2 дахь заалтыг ноцтой зөрчжээ.
32 мянган гишүүний нэг хувьд ч хүрэхгүй төлөөллийг нийслэлийн намын Бага хуралд оролцуулахаар шийдвэрлэлээ. Энэ мэт шийдвэр нь намын гишүүдийн бус, дарга нарын нам болсныг батлан харуулж байна. Намын Удирдах зөвлөлөөс ч квотоор төлөөлөгч оруулах чиглэл өгөөгүй. Квотоор төлөөлөгч оруулна гэсэн заалт байхгүй болохыг анхаарна уу” гэж Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргийн МАН-ын дарга, дэд дарга нар бичээд гарын үсгээ зурцгаажээ.
Үүгээр ч зогсохгүй нийслэлийн “Хангарьд” ордны үүдэнд гэр барьж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл авахаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Цагдаагийн байгуулагад хандсан аж. Дээрх намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчдийнх нь үзэж буйгаар “Квотоор орж ирэх 69 төлөөлөгчийн тоонд УИХ-ын дарга М.Энхболд болон Т.Бадамжунай,Ц.Сандуй тэргүүтэй хүмүүс орж ирэх магадлалтай гэнэ. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын дарга С.Батболд тэднийг ийм маягаар оруулж байгаа нь өөрийгөө дэмжүүлэн суудалдаа үлдэх зорилготой.
Хэрэв ингэж оруулж ирэхгүй бол дээр нэр дурдсан хүмүүсийг МАН-ын гишүүд Нийслэлийн МАН-ын Бага хурлыг гишүүнээр сонгохгүй байх магадлал өндөр” гэж буй юм. Харин тус намын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ноос нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүг нийслэлийн МАН-ын даргад сойсныг, НИТХ-ын дарга С.Амарсайханыг удирдлагаас нэрээ татах чиглэл өгснийг эх сурвалжууд баталлаа.
Г.Равжаа
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
