Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийж байна.
Уг хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг гэх мэдээллийг өгч байгаа юм.
ШУУД ҮЗЭХ:
Энэ үеэр Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгч, виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ.




