Энэ сарын 4-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Бээжин чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус шатсан хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус автобусаар Монгол Улсын 36 иргэн зорчиж явсан аж.
Эл хэрэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 23:00 цагийн орчимд гарчээ. Тодруулбал, Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ын зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан байна.
Тус автобусаар зорчиж явсан Монгол Улсын 36 иргэн гэмтэж бэртээгүй гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Холбогдох албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Бээжин дэх Монголын ЭСЯ-наас уг автобусаар зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж эхэлжээ.
Иймд Монголын ЭСЯ-наас иргэддээ хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
С.Онон
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
