Ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол банкин дээр ипотекийн зээл 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.
2017 онд 400 гаруй сая төгрөгийг төлөөд алдагдлыг бууруулаад явж байгаа. Монголбанк ч энэ талаар арга хэмжээ аван ажиллаж байна.
Ипотекийн зээлийг 340 тэрбумаар санхүүжүүлж байгаа боловч хаанаа ч хүрэхгүй байгаа. Ипотекийн зээлийн олголт хүндрэлтэй байна” гэсэн мэдээллийг өчигдрийн чуулганы хуралдааны үеэр өгсөн юм.
Банкнуудын ипотекийн зээлийн тайланг өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Монголбанк гаргасан.
Уг тайлангаас харахад ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар 93,099 өрх хамрагджээ.
Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 0.3 хувиар өсжээ.
Гуравдугаар сард 497 зээлдэгч 49.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Харин тус зээлийн жигнэсэн дундаж хүү нь 11.9 хувь байна.
Нэг зээлдэгчид дунджаар 78.3 сая төгрөг ногдож байна.
Нийт зээлдэгчийн тоо 93,099 байгаагийн 69.3 хувь нь 2 сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 хувь буюу 3856.3 тэрбум төгрөг 80 м2 хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ.
Мөн уг зээлийн үлдэгдлийн 49.4 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр 2011-2015 онд ашиглалтад орсон орон сууц худалдан авчээ.
Бид өмнө нь Ипотекийн зээл олгож байгаа эсэх талаар арилжааны банкууд болон Сангийн Яам, Монголбанкнаас тодруулж байсан билээ. Банкууд санхүүжилт хийгдээгүй учир ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн.
Харин энэ талаар Монголбанкнаас “Сангийн яамтай хамтран энэ оны нэгдүгээр улиралд 48.18 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгосон” гэсэн бол Сангийн яам дараагийн санхүүжилт олгох тухайд бэлтгэл ажил хийгдэж байгаа” гэжээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
