Энэ долоо хоногт орон нутагт ослын улмаас таван хүний амь нас хохирчээ

 Дорнод аймгийн “Хавирга өртөө” гэх газар шороон замд H.Libero маркийн автомашины жолооч 2 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Урин дулааны цаг эхэлж найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амралт зугаалгаар явах, төгсөлтийн баяраа тэмдэглэх зэргээр хөдөө, орон нутгийн замд зорчихдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хурд хэтрүүлсний улмаас зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг байдлаас шалтгаалан мөргөлдөх, онхолдох хэлбэрээр дийлэнх осол бүртгэгдэж байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн саатуулж, 20 жолоочид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулсан байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол, хэрэг тус тус бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10 хувиар, гэмтсэн хүний тоо 14 хувиар, орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 1,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх, хариуцлагатай, соёлтой байдлаас ихээхэн шалтгаалах тул иргэд та бүхэн ТА-БИ-ТА зарчмыг баримталж хөдөлгөөнд оролцоно уу. Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хяналтын төхөөрөмж ашиглан хянаж, зохицуулах боломжтой уулзваруудад биет зохицуулалт хийж хөдөлгөөн зохицуулахгүй байгаа бөгөөд харин уулзварт дэглэм тогтоох, хяналт шалгалт хийх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

+ There are no comments

Add yours