Өнгөрсөн амралтын өдрүүдэд монголын ууган үйлдвэрүүдийн нэг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялтын өмнөх тайван жагсаал хийсэн байна. Эрдэнэт үйлдвэрт шургалсан улс төрчид дарга нарын тойрон хүрээлэгчдийн гар хөл нийт ажилчдын хоногийн хоолноос хумсалж, татварын мөнгөөр тансаглаж байна. Тиймээс уг байдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авахыг шаардан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа тайван жагсаалын үеэр сонордуулсан юм.



Уг албан шаардлагад, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хэсэг бүлэг нөхөд\луйварчид\ Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Стандарт банкинд барьцаанд тавьж, олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрээр төлөхөөр болж байгаа 102 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагсдын бүтээн байгуулсан мөнгөн ашиг, хуримтлалаас төлөх гэж байгааг эсэргүүцэж байна. Хэрэв Эрдэнэт ХХК төлөхөөр болбол үйлдвэрийн санхүү, үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэл учирч эхэлнэ. 40 жил ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэр ХХК 2017 онд уурхайчдын хөдөлмөрийн үр шимээр маш сайн ажиллаж, 320.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэхүү ашгаас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах ёстой.

Монгол Улсын Засгийн газар болон хууль хяналтын байгууллага буруутай этгээдүүдээс Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкинд тавьсан өр төлбөрийг төлүүлж, барагдуулахыг уурхайчид болон тэдний төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн холбоо, мянга, мянган гишүүд шаардаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны уурхайнууд 2.5 хувиар, Оюутолгой ХХК тогтмол 5 хувиар, Эрдэнэт үйлдвэр ХХК 15-16 хувиар төлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд адил тэнцүү хэмжээний татварын тогтолцоо бий болгохыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирда зөвлөлд Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс оролцуулахыг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байна хэмээсэн байв.
Сэтгүүлч С.Баяр
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
