Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд сэжигтнээр татаж хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан учраас хорих хугацаа маргааш дуусч байгаа юм байна.
Цагдан хорих хугацаа дуусч байгаатай холбогдуулан прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Харин Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих тухай санал одоогоор гаргаагүй байгаа аж.




