Хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20-ийг нь өөртөө агуулдаг шидэт ургамлын жүүс бол Алое юм. Эмчилгээний өвөрмөц чанартай алоеыг монголчууд Зуун наст гэдгээр нь маш сайн мэднэ. Хүний насыг уртгасгаж, элдэв өвчнөөс хамгаалдаг алоэн эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн 3000 гаруй жилийн өмнөөс мэддэг байжээ. Энэхүү ургамлын шүүслэг эдэд антрагликозид, давирхайлаг бодис, эфирийн тос, фермент, гашуун амт, витаминууд, фитонцид агуулдаг. Энэхүү өвөрмөц ургамалд хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20 нь агуулагддаг гэнэ.
Харин саяхнаас эрдэмтэд алоэгаас ховор, хүнд хэлбэрийн нүүрс ус болох ацеманнаныг илрүүлжээ. Энэхүү бодисыг ханиад, улаан бурхан, шарх, хортой болон хоргүй хавдар, тэр ч бүү хэл ДОХ-ыг хүртэл эмчлэхэд хэрэглэдэг байна. Алоэ нь бие махбодыг гайхалтайгаар эрүүлжүүлж, залуужуулж, бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ ургамал нь гоо сайханд юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болдог билээ. Алоэгийн шүүс тайвшруулах, нянд тэсвэртэй болгох, нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байна. Алоэ нь шархны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг намдааж, ходоод, элгэнд сайнаар нөлөөлнө. Мөн шарх, сорви, түлэгдэлтэд тустай бөгөөд эритроцит, гемоглобин, лейкоцитийг нэмэгдүүлдэг давуу талтай. Алоэгийн бэлдмэлийг янз бүрийн өвчний үед тайвшруулах зорилгоор хэрэглэхээс гадна бие махбодын эсэргүүцлийг сайжруулах зорилгоор уудаг байна.
Алое цэвэр жүүсийг биеэс бүх хорыг гадагшуулж, хоргүйжүүлж цэвэрлэх, ходоо, 12 нугалаа гэдэс бүдүүн нарийн болон шулуун гэдэсний шарх, улайлт, үрэвслийг бууруулах, архины олон эмийн хорыг тайлах, нойр булчирхайн шүүрэл ялгарлыг хэвийн байлгаж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, элэгний вирусын гаралтай архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний өөхжилтөд хэрэглэхээс гадна элэгний эд эсийг сэргээдэг. Хамгийн гол нь цусыг цэвэршүүлж, цусан дахь өөх тосны хэмжээ бууруулж, даалт тогтворжуулна. Химийн болон туяа эмчилгээний хор нөлөөг багасгаж, бактер, мөөгөнцөр, вирус устгах чадартай. Бүх төрлийн арсны харшилт өвчнүүд псриоз,экзем, диатез, батга, үлд өвчний үед хэрэглэнэ. Эрүүл эд эсийг нөхөн төлжүүлж, тамир тэнхээ оруулж өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулна. Эмэгтэйчүүдийн бүхий л өвчний үед хэрэглэж, хагалгааны өмнө хойн хэрэглэснээр шархны эдгэрэлтийг түргэсгэдэг энэхүү жүүс нь анх хэрэглэж байгаа хүнд амт нь таатай санагдахгүй байж болох юм. Учир нь 100 хувийн цэвэр жүүс нь бусад чихэрлэг болон нэмэлт бүтээгдэхүүн хийсэн жүүсээс өөрийн амтаараа байгаагаараа ялгаатай юм.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
