Дэрсэн далан шуудуу, гудамж талбайг сэргээн засварлах ажил эхэлнэ

 Сүхбаатар дүүргийн 15-20 хорооны 117 айл шар усны үерт өртжээ. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автан айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй, далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, автозамд усны хаялага хийгээгүйн улмаас эвдэрч нийтийн тээвэр болон, том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарсан байна.

Нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн онцгой комиссын Ажлын хэсэг, 15-20 хорооны Ажлын алба “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажиллаж байна. Өнөөдөр үерт өртсөн гудамж талбай, далан шуудуу, авто замыг нөхөн сэргээх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалтын ажил дүүргийн 17, 18 дугаар хороонд 16:00 цагт эхлэх аж.

+ There are no comments

Add yours