Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн ийн хүрээнд БНСУ-д дөрвөн 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авахаар болжээ. БНСУ-ын гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд нь шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай ажээ.
Шалгалтыг дараахь хуваарийн дагуу авах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс сонгон шалгаруулалт явуулах ажээ.
1. Хуваарь
2. Шалгалт өгөх салбар : Аж үйлдвэр
3.Сонгож авахаар төлөвлөсөн тоо : Дараа нь зарлана.
Сонгож авах хүний тоог 200 оноо авах ёстойгоос 88-аас дээш оноо авсан иргэдээс өндөр онооны дарааллаар тогтооно.
4. Шалгалт авах газар ба Шалгуулагч тус бүрийн шалгалт өгөх хуваарь (04.23)
Шалгалт авах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Шалгалт өгөх өдөр: 4 сарын 30-ны үеэр зохион байгуулна.
Зарлах мэдээллийн хэрэгсэл:
1. ХХҮЕГ-ын цахим хуудас (hudulmur-halamj.gov.mn)
2. Монгол дахь Төлөөлөгчийн газар (EPSтөв)-ийн цахим хуудас monkor.net
3. ХЭЗОТ-ны СХТТТШ-ын цахим хуудас (epstopik.hrdkorea.or.kr )
5. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- БНСУ-д 4 жил 10 сар ажиллаж байгаад оршин суух хугацаандаа багтаж сайн дураараа нутаг буцаж ирсэн байх /2010.01.01-нээс хойш ирсэн иргэд/
- 18-39 настай
- Хорих ял эдэлж байгаагүй ба гэмт хэрэгт холбогдоогүй байх,
- Солонгосоос албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
- БНСУ-д Е-9, Е-10 визээр 5-аас дээш жил болоогүй байх
6. Бүртгэл
- Бүртгэл явагдах хугацаа : 2018 оны 4 сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд
- Бүртгэл явагдах газар : Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
- БНСУ-аас буцах үеийн гадаад пасспортын хуулбар
- Бүртгэлийн анкет (Бүртгэлийн хураамж төлсөн иргэдэд бүртгэлийн байранд анкетийг тараана.)
- Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь (бүртгэлийн анкет дээр наах зориулалтаар )
- 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан)
- Шалгалтын хураамж төлсөн баримт
- Шалгалтын хураамж: 24 ам. доллар
- Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.)
+ There are no comments
Add yours