Гуравдугаар сарын 5-нд товлогдоод хойшилсон Ноён уул дахь “Сентерра Гоулд Монголия” компанийн лицензтэй холбоотой шүүх хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болно. Энэ нь уг маргааны 36 дахь удаагийн шүүх хурал юм. Өмнөх хуралдаан гуравдагч этгээд болох Засгийн газрын төлөөлөл шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул хариуцагчийн хүсэлтээр хойшлогдсон.
Энэ удаагийн шүүх хурал дахин хойшлох эсэх нь тодорхойгүй байна. Саяхан буюу гуравдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны шүүхэд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын шүүх хурал болж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийнхний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнд Ноён уулын тусгай хамгаалалттай газрын хэмжээг өөрчлөн багасгасан ИТХ-ын тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан нь Ноён уулын үндсэн шүүх хуралд нөлөө үзүүлэхүйц шийдвэр болсон гэж иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байгаа аж.
Сануулахад, 2016 оны нэгдүгээр сараас шүүхэд үргэлжилж байгаа энэхүү маргаанд нэхэмжлэгчээр “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд Монголия” компани, Засгийн газар оролцож буй билээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
