МАХН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Улс төрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялагаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын төлөө, ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно” гэж тодотгосон юм.
Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө нэгдсэн “ИЗНН”, “МАХН” зэрэг намын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол маргааш болох аж. Мэдээлэл хийснийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Ингэхдээ мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Үндсэн хуулийн төслийг ямар ч хувь хүн, байгууллага, нам, улс төрийн хүчин ярьж, ард иргэдээсээ санал авах эрхтэй. Үүнийг хорьсон зүйл ямар ч хуульд байхгүй. МАХН 21-р зууны хоёрдугаар их хурлаа ард түмний өмнө нээлттэй, ардчилсан байдлаар нийт гишүүдтэйгээ хамтарч хийсэн. МАХН-ын их хурлын баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн талаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Улсын дээд шүүх бүртгэх асуудлыг хэлэлцэхээс эвлэлдэн нэгдсэн намын дотоод асуудал руу оролцох ёсгүй. Ойрын үед бүртгэлийн үйл ажиллагаа амжилттай явна гэж бодож байна.
-МАХН-аас өнгөрсөн онд аливаа сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан бол намаас хасна гэж дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлж байсан. Энэ удаагийн дүрэмд энэ өөрчлөлтийг тусгасан уу?
-МАХН-ын дүрмийн өөрчлөлтөд улс төрийн намын тухай хуулийн дагуу бусад намуудын дүрмийн адил зүйлийг тусгасан. Шинэ дүрэмд МАН, АН-ын дүрэмд заагдсан улс төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, хамт олны дүрэм, журам зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцно. Түүний хамгийн том хариуцлага нь намаас хасна гэсэн заалт бий. Энэ дагуу л дүрэм шинэчлэн найруулан баталсан.
С.САРАН
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
