Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ сарын 5-ны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.
Саяхан тус газрынхан ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран Цагдаа, дотоод цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохдыг ашиглан мансууруулах бодис хадгалж байсан залуусыг баривчилсан байна.
Тодруулбал, 28 настай М, 33 настай Ш нар “мөс” хэмээх бодисыг хилээр оруулж ирэн, баар цэнгээний газруудад залууст борлуулдаг байсан хэрэгт сэжиглэгдэж буй юм. Тэднээс жижиг уутанд хэмжин савласан хар тамхийг эд мөрийн баримт болгон хураан авч, цагдан хорьжээ.
Тус хоёр хүнд Эрүүгийн хуулийн 20.7.2-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Сэжигтнүүдийн нэг нь Хууль сахиулахын их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч байгаад хасагдсэн нэгэн аж.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
