Энэ хаврын улс төрийн тэмцэл Сүхбаатараас эхлэх нь тодорхой боллоо. Учир нь хоёр жилийн турш улстөржиж, аливаа асуудалд орон нутгийн иргэдийн эрхээс илүү намын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг аймгийн Засаг дарга З. Энхтөрийн хууль бус томилгоо, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн Ерөнхий сайдыг хүлээж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн урам хугарав.

Өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллахаар ажлаа эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсыг шаардсан нутгийн иргэд ярьдаг шигээ хууль сахиулахыг шаардаж лоозон барьж угтсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалыг үл тоож, утсаа унтраан зугтсан аймгийн Засаг дарга З.Энхтөр Ерөнхий сайдыг Хэнтий, Сүхбаатар аймгийн хил дээр тосч, хоёр нүүр гаргасан нь аймгийн иргэдийг ихээхэн бухимдуулсан учир хууль бус Засаг даргыг эсэргүүцэж байгаагаа, мөн Засгийн газрын тэргүүнээс хариуцлага шаардаж байгаагаа ийнхүү харуулан “З.Энхтөрд хариуцлага тооцох, хариуцлагагүй Засаг даргын огцруулах”-ыг шаардаж байна хэмээн лоозон барьж угтсан юм.

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт таван цаг саатсаны дөрвөн цагт нь иргэдтэй уулзсан. Гэвч нийт дөрвөн цаг үргэлжилсэн уг уулзалтад аймгийн энгийн иргэд гэхээс илүү төрийн албан хаагчид, МАН-ын гишүүд, ахмадууд ирсэн байлаа. Аймгийн театрыг битүү дүүргэсэн иргэдийн 70 хувь нь аймгийн Засаг даргаар хууль зөрчин томилогдсон Засаг дарга З.Энхтөрд хариуцлага тооцох, огцруулахыг шаардсан.

Намын ахмад гишүүд, нутгийн иргэд хоёр жилийг үр бүтээлгүй өнгөрөөж, намын нэр хүндийг унагаасан З.Энхтөрд хариуцлага тооцож, аймгийн Засаг даргаас огцруулахгүй бол 2020 оны сонгуульд намаа ялагдалд хүргэх хамгийн том асуудал болоод байгааг Ерөнхий сайдад сануулж байлаа. Харин Ерөнхий сайд сүхбаатарчуудын шаардлагыг хүлээн авч, “судлан хариу өгөх болно, хамгийн гол нь үүссэн асуудлыг тогоондоо шийдвэрлэх ёстой” хэмээн үзэж байгаагаа хэлээд Жаахан шарга театрт дөрвөн цаг үргэлжилсэн уулзалт “их интертаймэнт уулзалт” байлаа хэмээн хошигнож байв.

Хэдийгээр Ерөнхий сай ийнхүү хошигнож байсан ч аймгийн Иргэдийн хурал, Засаг даргыг холбогдох хуулийн дагуу ажиллах шаардлагатай байгааг анхааруулсан. Ингэснээр хоёр жилийн турш гацаад байгаа төрийн албан хаагчдын цалин, хангамжийн асуудал, мөн хууль зөрчиж томилогдсон Засаг даргыг тойрсон асуудал бахь байдгаараа, шийдвэрт хүрэлгүй үлдлээ.

Дашрамд дурдахад, Сүхбаатар аймгийн Онгон сумын төв дээр малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Харин энэ талаар тэрбээр ямар нэгэн мэдээлэлгүй яваа тухай ойрын эх сурвалж өгүүлсэн. Мөн Ерөнхий сайдыг Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа Шилийн богд ууланд гарч “малгайн үсээ” сэргээхэд нь зориулан аймгийн Онцгой байдлын алба хаагчид хоёр хоногийн турш замын цасыг нь цэвэрлэн бартаа саадыг нь арилгаж байгаа хэдий ч байгалийн гамшгийн эсрэг хүчин мөхөсдөж байгаа гэнэ. Түүнчлэн хоёр хоногийн үргэлжилсэн цасан шуурганаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу өвс тээвэрлэхээр явсан 10 машины жолооч замдаа сууж, хоёр хоногийн турш хоол ундгүй хүнд нөхцөлд байгаа талаар Ерөнхий сайдыг иргэдтэй уулзах үеэр жолооч нарын ар гэрийнхэн гомдол мэдүүлж байлаа. Харин энэ талаар аймгийн Онцгой байдлын дарга “холбогдох арга хэмжээг авна” гэсэн бөөрөнхий хариулт өгсөнөөр уулзалт өндөрлөсөн юм.
One thought on “Засаг даргын хууль бус үйлдлийг Ерөнхий сайдад сүхбаатарчууд илчиллээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...

Би бээр аймгийн Засаг ноёноор 2 жил ажиллах хугацаандаа их бүтээн байгуулалт өрнүүлж Сүхбаатарын хөшөөний 3 пилтаг сольсон шүү тэгж ярихын бол