Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшдэг болон мөнгөн хөрөнгө байршуулсан бол үүнийгээ энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөр зогсоож АТГ-т 30 хоногийн дотор мэдүүлэх үүрэгтэй гэж холбогдох албан тушаалтнууд мэдээлж байсан. Тиймээс уг хуулийн өршөөлийн хугацаа өчигдөр дуусгавар болж байгаа гэсэн мэдээлэл байна.
Оффшор дансаа мэдүүлэх хугацаа хойшилсон талаар эх сурвалж мэдээллээ. 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан нийтийн албан тушаалтан нь оффшор бүс дэх хуулийн этгээдийн үйл ажиллагаагаа зогсоох хугацаа ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр дуусгавар болох аж.
Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж оруулсан.
Тиймээс Засгийн газраас уг жагсаалтыг шинэчлэн баталсан өдрөөс хойш тооцож оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол гурван сарын дотор холбогдох арга хэмжээг авч мэдүүлэх үүрэг хүлээдэг тул ийнхүү албан тушаалтнууд 3 дугаар сарын 6-ны дотор мөнгөн хөрөнгөө татаж, дансаа хаах шаардлагатай болж байна.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
