Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүллээ. Тамхины хяналтын тухай хуульд дараах үндсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа юм байна.
- Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг иргэдэд ойлгомжтой болгох, Тамхи, тамхин бүтээгдэхүүн гэсэн давхардсан санааг нэг болгох, тамхины хяналтад утаагүй тамхины зохицуулалтыг сайжруулах заалт,
- Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын хамтарсан үнэлгээний баг ТХСК-ийн “Хүн амыг тамхины утаанд өртөж, хордохоос хамгаалах” наймдугаар удирдамжийн дагуу байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгох шаардлагатайг зөвлөсөн. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 2.2-д Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж хуульчилсаны дагуу байгууллагын хамт олныг тамхины утаанд өртөхөөс хамгаалах зорилгоор байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгож, байгууллагын орох хаалганаас 10-15 метрийн зайд тамхи татах цэгтэй болгож, зардлыг тухайн байгууллага хариуцахаар тусгаж байна. Хуульд зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.
- ТХСК-ийн 11 дүгээр удирдамжийн 1b.iv-д эрүүл мэндийн анхааруулга нь тамхины хайрцаг, сав, баглаа боодлын 50 болон түүнээс дээш хувьд байхаар туссан байдаг тул эрүүл мэндийн зурагт анхааруулгын хэмжээг нэмж 75 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулна. Сүүлийн жилүүдэд хуулийн зохицуулалтгүйгээс зах зээлд нэмэгдэж байгаа, хуулийн зохицуулалтад хамрагдахгүй байгаа никотины хэмжээ өндөртэй навчин болон навчит тамхи нь бусад тамхины адил зохицуулагдах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн анхааруулга дагалдаж худалдаалагдаж байхаар хуулийн төсөлд тусгана.
- МХЕГ-ын тамхины импорт, худалдааны зохицуулалтыг тодорхой болгох саналыг үндэслэн хугацаа дууссан тамхи худалдах, тамхийг мал, амьтан, бараа бүтээгдэхүүнээр солихыг хориглож, тамхийг томоохон боомтуудаар импортлох зохицуулалтыг нэмж тусгана.
- Дэлхий нийтэд тамхины газар тариалан эрхлэх ажил буурах нөхцөл бүрдэж байгаатай холбоотойгоор тамхины тариалан эрхлэгчдээс эх орны нутаг дэвсгэрийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсад тамхины ургамал тарих, өсгөвөрлөх, газар тариалан эрхлэхийг хориглоно.
- ТХСК-ийн 5.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТХСК-ийг хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгоно.
Тамхийг худалдаа, үйлчилгээнд биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилж, тамхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд болон шууд бус байдлаар сурталчлах асуудлыг зохицуулалтыг сайжруулж, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
ТХСК-ийг дагаж батлагдсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд Монгол Улс 2014 онд нэгдэн орсон дөрөв дэх орон болсонтой холбоотойгоор тамхин бүтээгдэхүүний аливаа хууль бус худалдааг илрүүлэх, таслан зогсоох, хяналт тавих ТХСК-ийн шаардлагад нийцсэн системийг нэвтрүүлэхээр тусгасан.
Ингэснээр хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ багасах, тамхины утаанд өртөхөөс сэргийлэх боломж бүрдэж, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас баралтыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм гэж хуулийн төслийг санаачлагч танилцуулгадаа дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
