Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2017 оны эцсийн байдлаар танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч С.Норов дараахь мэдээллийг хийлээ.
Хэрэглээний бараа үйлчилгээний улсын хэмжээнд өмнөх сараас 0,5 хувь, 2017 оны 12 дугаар сард өмнөх оны эцсээс 6,4 хувиар өссөн байна.
-Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 7,3 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10,4 хувь
-Орон сууц,ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 10,3 хувь
-Боловсролын үйлчилгээний бүлгийн дүнгээрээ 5,5 хувь
-Хувцас бөс бараа, гутлын бүлгийнх 4,2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2017 оны 12 дугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 22,1 хувийнх үнэ өсөж, 12,0 хувийнх нь үнэ буурч, 65,9 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 34 нэрийн барааны үнэ нэмэгджээ.
Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10,5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6,2 тэрбум америк доллар, импорт 4,3 тэрбум америк долларт хүрсэн байна.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7,2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8,9 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1,7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оноос 1,9 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого 1,4 буюу 27,3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
