Улсын Их Хурлын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Түүнчлэн Монголбанкны хянан шалгагчийн бүрэн эрхтэй холбоотой заалтыг төслөөс хасаж, Төв банкны хуулийн төсөлд шилжүүлэн тусгах, нэр томъёоны тодорхойлолтоос зээлийн төвлөрөл, өмчлөлийн хэрэгслийг хасах, зарим нэр томъёоны тодорхойлолтыг найруулж, өөрчлөх зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан гэдгийг онцоллоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, М.Билэгт, З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, О.Батнасан, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос дэмжигдсэн, дэмжигдээгүй 51 зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн.
Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 47.4.3 дахь заалтын “өөрчлөх” гэсний дараа “банкны үндсэн үйл ажиллагааг бэхжүүлэх” гэж, төслийн 3 дугаар зүйлд “Бүрэн эрхт төлөөлөгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг хариуцах бөгөөд банкны үйл ажиллагааны ердийн эрсдэлд хамруулж болох хохирол учирсан нь бүрэн эрхт төлөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй”, “Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг тухайн банк, түүний салбар нэгж биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг дагаж мөрдөхөөс үүсэх хариуцлагыг Монголбанк хүлээнэ” гэсэн тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Харин төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “34.2.3. тухайн банкны хараат болон охин компани, бусад банк, түүний нэгдэл, банкны бус үйл ажиллагаа эрхэлдэг хамаарал бүхий этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг “Банкны хүлээн авагч банкнаас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хоёр сарын хугацаанд хүлээн авахаар тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.
Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Ажлын хэсгээс Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
