Дэлхийн томоохон хотуудын оршин суугчдын 1000 хүн тутамд 3-4 такси үйлчилж байвал эрэлт, хэрэгцээ хангагдана гэж үздэг стандартын дагуу өнөөдрийн такси үйлчилгээний хүртээмж дэлхийн жишгээс 8-10 дахин бага байгаа байгаа бөгөөд төлбөр тооцооны систем, үйлчилгээний стандарт томоохон хотуудын жишгээс хол хоцроод байгаа.
Мөн өнөөдөр нийслэлийн хэмжээнд 28 такси зогсоол байгаа нь 1,3 сая иргэнтэй хотын хувьд хангалтгүй гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа бөгөөд такси үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн дундаж наслалт 6,6 жил байгаа нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдал дээр анхаарлаа хандуулсан бодлого боловсруулахыг ч шаардаж байгаа юм. Технологийн дэвшилд буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм байна. 2018 оноос эхлэх энэхүү такси үйлчилгээг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд 500 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж.
Даширамд дурдахад сүүлийн гурван жилийн хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой 20 мянга орчим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Г.Намуун
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
