Баярын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?

Шинэ жилийн баяртай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан нийслэлийн авто замын түгжрэл 20-30 хувиар нэмэгджээ.

Тиймээс түгжрэл бууруулах үүднээс ЗЦГ-аас энэ сарын 31-ний өдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцол авто машины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой тоогоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар авсан санал асуулгад оролцогчды 60 гаруй хувь нь дэмжсэн байна.

Шинэ жилийн баярын өдрүүдээр авто машины дугаарын хязгаарлалтыг дэмсэн иргэдийн санал асуулгын тайлан, дүнг НЗДТГ-т хүргүүлжээ. Хэрэв НЗДТГ-аас энэ дагуу захирамж гаргавал энэ сарын 31-нийг хүртэл авто замын хөдөлгөөнд оролцох авто машиныг улсын дугаарынх нь тэгш, сондгойгоор хязгаарлах аж. Харин захирамж гарахгүй бол шинэ жилийн баярын өдрөөр буюу 12 сарын 31-нд дугаарын хязгаарлалтгүйгээр зорчих аж.

Д.Думаа

+ There are no comments

Add yours