АТГ-ээс өнөөдөр 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээллийг өгөх хэвлэлийн хурал хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200 орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. Үүнээс 412 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо энэ онд өсчээ. 2017 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт 7 тэрбум гаруй төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ.
- МХЕГ-ын хэлтсийн дарга нар бүлэглэн хүнсний бүтээгдэхүүн, чипс, самар зэрэг бүтээгдэхүүний зөвшөөрөл олгохдоо хүнд суртал гарган, их хэмжээний мөнгийг авилга хэлбэрээр авсан тогтоогджээ. Эдгээр хүмүүсийг яллагдагчаар татан шалгаж байна.
- Мөн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр удаа дараагийн үйлдлээр хахууль авч олон улсын тээврийн эрх олгосон нь тогтоогдсон төдийгүй гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө болон нотлох баримтыг олжээ. Ийнхүү удаа дараагийн үйлдлээр хахууль авч эрх олгосноор нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүссэн гэдгийг ч мэдээллэв. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг прокурорын шийдвэрээр яллагдчаар татжээ.
- Баян-Өлгий аймгийн сургуулийн захирал Х өөрийн хамаарал бүхий этгээдтэй “Үдийн цай” хөтөлбөрт хамтарсан,
- Амгалан дулааны цахилгаан станц тендер зарлалгүйгээр нүүрс худалдаж авсан зэрэг гомдол иржээ.
- Монголросцевитмент ХХК-ийн захиралыг авлигын болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа аж.
More Stories
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
